Шефийн холбоотой байгууллагуудаас тусламж олголоо
Ховд сумтай шефийн холбоотой Увс аймгийн Боловсрол Соёлын Газар, 2-р цэцэрлэг, Тагнуулын Газар, Тусгай Хамгаалалттай Газар болон Улаан Загалмайн Хорооноос гэр ахуйн өргөн хэрэглээний бараа, хүнс, хувцас зэргийг малчдад тусламжаар олгов. Хэдийгээр сум энэ жил зуд турхангүй байгаа ч малчдын малаа төлүүлж буй хаврын ид ажлын үеэр айл бүрт өргөн хэрэглэгддэг зүйлсийг ажилчдынхаа сэтгэл зүтгэлээр бүрдүүлж малчиддаа тусалж байгаа дээрх байгууллагууддаа талархлаа илэрхийлж сайн сайхныг хүсье.