Аймгийн аварга малчдын шагнал гардууллаа
Өнгөрсөн онд мал аж ахуйн салбарт амжилт гарган бусдыгаа манлайлж аймгийн аварга малчин болсон Халиунбулаг багийн малчин З Мягмар, Ховд багийн малчин Х Ганболд, Ачит багийн малчин Г Батсүх нарын шагналыг Ховд сумын удирдлдагууд гэрт нь очиж ах дүү,анд нөхөд багийн иргэдийн өмнө ёслол хүндэтгэлтэйгээр гардуулан өглөө. Дээрх малчиддаа мал аж ахуйн салбартаа улам ихийг хийж, араасаа олон аймаг, улсын аваргуудыг төрүүлэхийг ерөөе. /Мэдээллийг нөхөж оруулав/