Хэлэлцүүлэг зохион байгууллаа
2017 оны 04-р сарын 27-нд Увс Ховд Хөгжил -2027 хөтөлбөр боловсруулах комиссоос нээлттэй хэлэлцүүлэг зохион байгууллаа. Тус хэлэлцүүлэгт Ховд сумын малчид, баг байгууллагын дарга нар болон салбар салбарын төлөөллүүд оролцож сумын ойрын болон дунд хугацааны хөгжлийн төлөвийг тодорхойлсон олон санал санаачлагуудыг гаргасан ба зөвхөн санхүүд тулгуурласан хөрөнгө оруулалтын ажлуудаас гадна иргэд олон нийтийн өөрийн идэвх санаачлага,нөөц боломжид тулгуурласан эв нэгдэл, хамтын ажиллагаанаас хамаарсан олон ажлуудыг ч хийж болох талаар ярилцав. Энэхүү хөтөлбөрт тусгах санал авах ажиллагаа үндсэндээ дуусч хөтөлбөр боловсуулах ажил эхлэх ба тус хөтөлбөрийг ирэх 06-р сард сумын ИТХ-ын хуралдаанаар хэлэлцэн батлах юм.