Увс аймгийн Ховд сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал

Увс аймгийн Ховд сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал

Увс аймгийн Ховд сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн Ховд сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Монгол улсын начин Жотоон Гэлэг агсаны нэрэмжит барилдаан боллоо

2017-05-01

2017 оны 04-р сарын 28, 29-ний өдрүүдэд Монгол улсын начин Жотоон Гэлэг агсаны нэрэмжит баруун сумдын үндэсний бөхийн барилдаан болж Ховд, Түргэн, Бөхмөрөн, Өмнөговь сумдаас гадна БӨ аймгийн Алтанцөгц, Баяннуур сумын бөхчүүд оролцон тойргоор барилдлаа. Энэхүү барилдаан нь жил бүр уламжлал болгон зохиогддог ба энэ удаагийн барилдааны түрүүг Түргэн сумын харъяат аймгийн начин Цоггэрэл  эзэлж, Увс аймгийн Өмнөговь сумын харъяат аймгийн начин Т Төрболд 2-р байр, БӨ аймгийн Алтанцөгц сумын харъяат аймгийн начин Х Өзгерс 3-р байр тус тус эзэллээ. Ж Гэлэг нь хүү МУ-ын начин Г Даваасамбуу, харцага Г Намсрайжав, ач МУ ын арслан Н Батсуурь гэх мэтчилэн удмаараа үндэсний бөхийн өнгийг өнөө болтол тодорхойлж байгаа хүчтэнүүд төдийгүй Түүний удам залгасан хүү Н Батсуурь нь Ховд сумынхаа нэрийг монгол бөхийн торгон ногоон дэвжээнээ дуурсгаж, тив дэлхийд  их спортоор ч монголынхоо нэрийг цуурайтуулж байгаа хүчтэй арслангуудын нэг билээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5730
4267 / 74%
916 / 16%
266 / 5%
281 / 5%