Увс аймгийн Ховд сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал

Увс аймгийн Ховд сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал

Увс аймгийн Ховд сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн Ховд сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас

ИТХ-аас ээлжит хяналтаа хэрэгжүүллээ.

2017-05-09

Өнгөрсөн 7 хоногт Сумын ИТХ-ын Хүний хөгжил, нийгмийн бодлогын хурлын хорооноос Цэцэрлэгийн үйл ажиллагаатай цогц танилцав. Энэхүү ажил нь ИТХ-аас орон нутагт хяналтын чиг үүргээ хэрэгжүүлэх хүрээнд хийгдсэн ба Ш Батсүхээр ахлуулсан тус хорооны төлөөлөгч У Жавзмаа, Ж Байгалмаа, М Баярэрдэнэ,ИТХ-ын нарийн бичгийн дарга Д Ганбат нар гүйцэтгэсэн юм. Төгсгөлд нь тус байгууллагын ажилчдад хяналтын ажлынхаа тайланг танилцуулж, санаа бодлыг нь сонсон тулгамдсан асуудлуудыг ИТХ-ын цаашдын үйл ажиллагаандаа хэрэгжүүлж ажиллах талаар ярилцав. Мөн дээрх ажилтай холбогдуулан албан бичгээр хугацаатай үүрэг,зөвлөмж өгч ажиллалаа. Өмнө нь ИТХ-аас Сургууль, Эмнэлэгийн ажилтай танилцаж байсан ба цаашид ЗДТГ, Соёлын төв, Баг  гэх мэтээр үргэлжлэх юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5730
4267 / 74%
916 / 16%
266 / 5%
281 / 5%