Овоо тахих ёслол үйлдэв
Хаврын адаг сарын хар луу өдөр сумын Хийдийн тэргүүн Б Анхбаяраар ахлуулсан лам нар, сум, багийн удирдлагын хамт Халиунбулаг багийн Хар сайгийн Овгорын овоо тахих ёслол үйлдэв. Тус овоог жил бүр сумын лам нар тахидаг ба тэр чинээгээрээ сумын маань байгаль цаг уур зөөлөрч өвөлжөө, зуншлага сайхан болж идээ цагаа эрт дэлгэрдэг тул нутгийн ард иргэд энэхүү овоог ихэд хүндэтгэж шүтэж биширч тахиж ирсэн уламжлалтай билээ.