᠋Хүмүүнлэг үйлстэн᠌᠋" өдөрлөг боллоо
2017.05.29-нд сумын Улаан Загалмайн Анхан Шатны Хороо /СУЗАШХ/-ноос "Хүмүүнлэг үйлстэн" өдөрлөгийн арга хэмжээ зохион байгууллаа.Тус өдөрлөгт сумын Улаан Загалмайн Хорооны онцгой гишүүд оролцсон ба Олон Улсын Улаан Загалмайн Хороо/ОУУЗХ/-ны үүсэл хөгжлийн талаарх сургалт хийх, сумын СУЗАШХ-ны танилцуулга хийх, гишүүдийн бүртгэлийг шинэчилж үнэмлэхжүүлэх, материал тараах, урлагийн арга хэмжээ, шагнал гардуулах, зоог барих, дурсгалын зураг авахуулах зэрэг үйл ажиллагаанууд болов. Өдөрлөгт оролцсон гишүүдийнхээ олон нийтийн төлөөх Энэрэл нигүүлсэлийн ажилд нь улам их амжилт хүсье.