Увс аймгийн Ховд сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал

Увс аймгийн Ховд сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал

Увс аймгийн Ховд сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн Ховд сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Багуудад Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлэг явагдлаа

2017-09-21

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцүүлэх ажлыг Ажлын хэсгийн зүгээс 4 багийн түвшинд 2017 оны 09-р сарын 03-аас 09-р сарын 07-ны хооронд зохион байгуулсан ба  иргэд олон нийт дараахь байдалтай оролцсон болно.

Багийн нэр

Хэлэлцүүлэгт хамрагдсан хүний тоо

Асуулт асуусан хүний тоо

Санал гаргасан хүний тоо

Санал асуулгын маягт тагласан хүн

Шивэр

35

15

13

30

Халиунбулаг

43

19

21

35

Ачит

34

12

15

42

Ховд

33

14

19

47

Нийт      

 145

 60

 68

154

Description: https://ssl.gstatic.com/ui/v1/icons/mail/images/cleardot.gif

Энэхүү хуулийн нэмэл өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлэг болон санал асуулганд  оролцогчид:

1.      Монгол улсын Их  Хуралтай холбоотой өөрчлөлтийг 90  хувь нь дэмжсэн, 16 хувь нь дэмжээгүй 4 хувь нь хариулаагүй

2.      Монгол улсын Ерөнхийлөгчтэй холбоотой заалтуудыг 60 хувь нь дэмжиж, 36 хувь нь дэмжээгүй

3.      Монгол улсын Засгийн газартай холбоотой заалтуудыг 85 хувь нь дэмжиж, 10 хувь нь дэмжээгүй, 5 хувь нь зарим заалтыг дэмжсэн

4.      Төрийн албаны талаарх заалтуудыг 95 хувь нь дэмжиж, 5 хувь нь дэмжээгүй

5.      Шүүх эрх мэдлийн талаарх заалтуудыг 90 хувь нь дэмжиж, 5 хувь нь дэмжээгүй, 5 хувь нь хариулаагүй

6.      МУ-ын Засаг захиргааны нэгж, түүний удирдлагын тухай заалтуудыг 60 хувь нь дэмжиж, 40 хувь нь 2 дахь хэсгийг дэмжээгүй байна.

Энэхүү төсөлд тусгагдаагүй саналууд нэлээдгүй гарч байсан ба УИХ-ын гишүүдийн хариуцлагын зүйл заалтууд, мөн үндсэн хууль зөрчиж байгаа байдалд хариуцлага тооцох байдал, иргэний үүрэгт нэмж оруулах заалтуудыг санал болгож байлаа. Мөн үндсэн хуульд тусгагдаагүй, бусад салбарын хуулиар зохицуулагдах асуудлуудыг дэвшүүлэх, үндсэн хуулийн талаарх мэдлэг дутмагаас болж санал асуулгын хуудсыг буруу, зөрүүтэй таглах гэх мэтийн хүндрэл гарч байлаа.Иймд Үндсэн хуулийг иргэд олон нийтэд мэдээлж танилцуулах ажил маш чухал байгаа нь ажиглагдаж байна.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5730
4267 / 74%
916 / 16%
266 / 5%
281 / 5%