Увс аймгийн Ховд сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал

Увс аймгийн Ховд сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал

Увс аймгийн Ховд сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн Ховд сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Багийн Иргэдийн Нийтийн хурал боллоо.

2017-10-16

Өнгөрсөн 7 хоногийн хагас сайн өдөр Ачит багийн Иргэдийн Нийтийн хурал боллоо. Хуралдааны ирц болоод иргэдийн идэвх оролцоо маш сайн байв. Тус хуралд сумын ИТХ-ын дарга П Давааням, Татварын байцаагч, Газрын ажилтан, МЭҮТ-ийн мэргэжилтэн, Байгаль орчны байцаагч, Отрын бүс хариуцсан ажилтан нар оролцож холбогдох чиглэлээрээ мэдээлэл өгсөн ба хуралдаанаар   
  • Багийн цаг үеийн мэдээлэл
  • Багийн манаачийг сонгох
  • Багийн бог малын хээлтүүлэгч маллах малчин сонгох зэрэг асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. 
Энэ хуралдааны үеэр Багийн засаг дарга, ИНХ-ын даргын талаар, багт тулгамдаж байгаа асуудлуудын талаар, багийн 2015 онд болсон багийн ойн арга хэмжээний тайлангийн талаар иргэд нэлээд шүүмжлэлтэй хандаж байсан ба багийн удирдлагуудад хэд хэдэн үүрэг чиглэл өгсөн тогтоол гаргаж 2017.12.30-ны дотор багийн ажлын тайланг хэлэлцүүлэхээр шийдлээ. Мөн энэ өдөр сумын ЭМТ-ийн үйлчилгээ үзүүлж өдөрлөгийн арга хэмжээ боллоо.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1339
520 / 39%
424 / 32%
194 / 14%
201 / 15%