Увс аймгийн Ховд сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал

Увс аймгийн Ховд сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал

Увс аймгийн Ховд сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн Ховд сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх аян зохиов.

2017-11-28

Сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс 7 хоногийн хугацаатай аян зохион байгууллаа. Тус аяныг сумын ГБХЗ-ын асуудал хариуцсан мэргэжилтэн, хуульзүйн мэргэжилтэн, сумын цагдаа, байгууллагуудын нийгмийн ажилтан нар хамтран хэрэгжүүллээ. Энэ аян нь насанд хүрээгүй хүүхдийг тээврийн хэрэгсэл/мотоцикл/ жолооддог байдлыг таслан зогсоох зорилготой байсан ба энэ чиглэлийн зөрчил гаргадаг хүүхэд, эцэг эхүүдийн судалгаа гаргаж, хүүхдийн амь нас эрүүл мэндийг осол гэмтлээс сэргийлэх сургалт хийх, асран хамгаалагч нарт энэ талаар заавар зөвлөмж өгөх, материал тараах мөн тэдний үр хүүхэддээ анхаарал халамж тавих үүрэг оролцоог нэмэгдүүлэх, Зөвлөлийн гишүүдийг эргүүл жижүүрээр ажиллуулах гэх мэт чиглэлийн ажлуудыг хийв. Аяны үр дүнд хүүхдүүд мотоцикл унадаг байдал зогссон ба эцэг эх асран хамгаалагч нар энэ байдлыг цаашид хэрэгжүүлж, хянаж хамтран ажиллах нөхцөл бүрдлээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1339
520 / 39%
424 / 32%
194 / 14%
201 / 15%