Увс аймгийн Ховд сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал

Увс аймгийн Ховд сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал

Увс аймгийн Ховд сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн Ховд сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас

ИТХ-ын хороод хуралдав

2017-12-28

Сумын ИТХ-ын хороод хуралдаж, ИТХын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлуудтай танилцан санал дүгнэлтээ гаргаж бэлтгэлээ. ИТХ нь 4 хурлын хороотой ба энэ удаад Нутгийн удирдлага хууль эрхзүй хороо, Байгаль орчин хөдөө аж ахуйн хөгжлийн хороотой, Төсөв санхүү, эдийн засгийн хөгжлийн хороо Хүний хөгжил нийгмийн асуудлын хороотой тус тус хамтран хуралдлаа. Хороодын хуралдаанаар ИТХын хагас жилийн ажил болон, Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлтийг хангалттай гэж дүгнэсэн ба ГХУСА, Газар зохион байгуулалтын ажил, хурлын үйл ажиллагаанд цаашид авч хэрэгжүүлэх хэд хэдэн санал дүгнэлтүүдийг гаргасан байна. Мөн сумын засаг даргын үйл ажиллагааны чиглэлийн биелэлтийг 76,3 %-ийн биелэлттэй гэж дүгнэсэн ба, орлогын төлөвлөгөө, төсвийн талаар хэд хэдэн тодорхой дүгнэлт боловсруулж ИТХ-д танилцуулахаар боллоо.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1339
520 / 39%
424 / 32%
194 / 14%
201 / 15%