Увс аймгийн Ховд сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал

Увс аймгийн Ховд сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал

Увс аймгийн Ховд сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн Ховд сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Сум оны ажлаа дүгнэж, дараагийн ажлаа төлөвлөв.

2017-12-28

Ховд сумын ИТХ 12/15-нд хуралдаж сум орон нутгийн үйл ажиллагааны жилийн ажлаа хэлэлцэн дүгнэж, ирэх онд хэрэгжүүлэх арга хэмжээ, төсөв төлөвлөгөөгөө хэлэлцэн баталлаа. ИТХ-ын энэ удаагийн ирц 95 хувьтай байсан ба төлөөлөгчид хуралдаа идэвх сайтай оролцож аливаа асуудалд шударга хандаж, шулуухан ярьж, цаашид анхаарах асуудлуудын талаар ч саналуудаа гаргаж байв.
Сумын засаг даргын  үйл ажиллагааны оны биелэлтийг 92 хувьтай, ИТХ ын ажил, Газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хангалттай, Орон нутгийн орлогын төлөвлөгөөний биелэлтийг 90 хувьтай гэж дүгнэсэн байна.
Мөн орон нутгийн нэмэлт орлогоос 4 багийн ИНХ ын дарга нарыг унаажуулах, Сумын төвд камер байрлуулах, Цагдаагийн ажилчдыг унаажуулах, ИТХын төлөөлөгчдийг он гараад УБт сургалтанд хамруулах зэрэг томоохон шийдвэрүүдийг гаргалаа. Төгсөгөлд нь өнгөрч буй оны ажлаараа бусдаа манлайлж нутгийн өөрөө удирдах ёсыг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулсан тэргүүлэгч, төлөөлөгчдийг шагнаж урамшуулав.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1339
520 / 39%
424 / 32%
194 / 14%
201 / 15%