Нээлттэй хаалганы өдрийг зохион байгуулсан тухай
2014 оны 10 сарын 23 нд ЗДТГ-ын Нээлттэй хаалганы өдрийг зохион байгууллаа. Нээлттэй хаалганы өдрөөр 114 иргэн манай байгууллагаар үйлчлүүлсэн байна. Үйлчлүүлж байгаа иргэд албан хаагчдаас хэрэгтэй мэдээлэл бүрэн дүүрэн авч байгаадаа сэтгэл хангалуун байсан юм.
Нээлттэй хаалганы өдрөөр зохион байгуулсан хамгийн үр дүнтэй ажил бол “Ахмадаа сонсьё” үйл ажиллагаа байсан юм. 30 гаруй ахмадуудыг удирдлагууд хүлээн авч ярилцаж , шатар тоглож мөн албан хаагчдын ажилтай танилцсан юм.
Бас нэг чухал арга хэмжээ бол “Ахмадаа сонсьё” ээлттэй хэлэлцүүлэгийг зохион байгуулсэн. Бүх ахмадууд өөрсдийн санал шүүмж зөвлөгөөг чөлөөтэй хэлж ярилцсан.
Нээлттэй хаалганы өдрөөр 55 иргэнээс сэтгэл ханамжийн судалгаа авлаа.
Мөн байгууллага дотроо АХА тэмцээн зохион байгуулж тэмцээн ЗДТГ-ын ажилтан Э.Энхбат түрүүлж өргөмжлөл дурсгалын зүйлээр шагнаж урамшуулав.