
Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 339, 340, 2017 оны 67 дугаар тогтоолоор баталсан "Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам", "Гамшгийн үед нүүлгэн шилжүүлэх журам", "Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр"-ийн хүрээнд бэлэн байдлын дадлага сургуулийг Улс орон даяар 2024 оны 3 дугаар сарын 28-ний өдөр орон нутгийн цагаар 15.00 цагт зохион байгуулж, Монгол Улсын Засгийн газрын 67 дугаар тогтоол "Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр"-ийн хүрээнд Увс аймгийн Ховд сумын нийт 85 төрийн албан хаагчид сумын төв талбайд талбайд цугларсан.