2025 оны орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжиж буй төслүүдийн хүрээнд Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх хороод газар дээр нь ажиллаж, төслийн явц, гүйцэтгэлтэй танилцан, үүрэг чиглэл өглөө.
Тухайлбал, 05 дугаар сарын 29-нд Нутгийн удирдлага, хууль эрх зүй, хамтын ажиллагааны асуудал эрхэлсэн хорооны гишүүд Дэнж хорооллын худаг засварлах ажлын явц гүйцэтгэл, 06 дугаар сарын 2-нд Хүний хөгжил, нийгмийн асуудал эрхэлсэн хорооны гишүүд нэгдсэн хогны цэгийг отбалдах ажлын гүйцэтгэл, явцтай танилцаж, холбогдох үүрэг чиглэлийг өгч ажиллав.